Жо Байден 77 насандаа АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч боллоо Жо Байден 77 насандаа АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жо Байден 77 насандаа АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч боллоо

2020 оны 11 сарын 08

Why Joe Biden is winning - The Boston Globe

Бямба гарагийн орой Пенсильвани мужийн санал тооллогын дүн гарснаар Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болох болзлоо хангалаа.

Тус мужийн 20 төлөөлөгчийн саналаас гадна Невада мужийн 6 төлөөлөгчийн санал нэмэгдсэнээр Байден нийт 279 саналтай болсныг CNN, BBC агентлагууд зарлажээ. 

 

Жо Байден гэж хэн бэ? 
  • 1942 оны арваннэгдүгээр сарын 20-нд Пенсильвани мужийн Скрэнтон хотод мэндэлсэн. Тэрбээр багадаа ээрүү хүүхэд байсан ба толины өмнө олон цаг дасгал хийсний эцэст оюутан болохоосоо өмнө зүгээр болж байжээ.
  • Ромын католик шашинтай. Ингэснээр тэр АНУ-ын түүхэнд Жон Кеннедигийн дараа хоёр дахь католик ерөнхийлөгч боллоо. 
  • Жо Байден 1972 онд 29 настайдаа анх АНУ-ын сенатын гишүүн болж, дэд ерөнхийлөгч болох хүртлээ буюу 2008 он хүртэл 36 жилийн турш Делавар мужийн сенатораар ажиллажээ. Тэрбээр АНУ-ын түүхэнд хамгийн залуудаа сенатор болсон тав дахь хүн юм.
  • 2008-2016 онуудад Байден ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаанд дэд ерөнхийлөгчөөр ажилласан байна.
  • 1988, 2008 онуудад тэр хоёр удаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших сунгаанд оролцож байжээ. Гурав дахь удаагийн оролдлогынхоо үр дүнд тэр АНУ-ын ерөнхийлөгч боллоо. 
  • Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол Байден ирэх оны нэгдүгээр сард тангараг өргөх ба тэр үед 78 настай байх юм. Ингэснээр тэр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа ерөнхийлөгч болсон хүн болно.
  • 1972 онд сенатын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан тэр анхны эхнэр Нэйлиа, хоёр том хүү, 13 сартай бага охин Наомигийн хамт автын осолд орж, эхнэр, охин хоёр нь нас барж байжээ. Хоёр хүү нь хүнд бэртсэн ч сүүлд бүрэн эдгэрсэн байна. Байден сенатын гишүүний тангаргаа хэвтэрт байсан хүүгийнхээ орны дэргэд өргөж байсан гэдэг.
  • 2015 онд түүний ууган хүү Бо Хантер тархины хорт хавдрын улмаас 46 насандаа таалал төгсөж байжээ. Энэ явдлын улмаас Байден 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлээгүй гэдэг.
  • Байден 1977 онд англи хэлний багш Жилл Жэкобстой гэрлэж, 1981 онд охин Эшли нь төржээ.
  • Автын ослын дараа Байден машинаар зорчихоо больж, 30 гаруй жилийн турш Уилмингтон хот дахь гэрээсээ өдөр бүр нийслэл Вашингтон руу галт тэргээр ажилдаа явдаг болжээ. Тэр галт тэрэгний ажилчидтай “нэг гэр бүл” мэт ойр дотно танилууд болж, нэг удаа тэднийг гэртээ урьж, шарсан махаар дайлж байсан гэдэг.
  • Эцэг эхийнх нь амьдралд архи гай болж байсан түүхтэй тул согтууруулах ундаа огт амсдаггүйгээ Байден ярьж байжээ. Харин тэр зайрмагт дуртайг олон хүн мэддэг. 2016 онд болсон нэгэн арга хэмжээний үеэр ярихдаа Байден “Би уудаггүй. Тамхи татдаггүй. Харин маш их зайрмаг иддэг хүн” гэж хэлж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
620979
4 эможи

Зочин
2020-11-08 14:55
keyboard_arrow_up