Хортой дугтуй Цагаан ордон руу илгээснийг илрүүлжээ Хортой дугтуй Цагаан ордон руу илгээснийг илрүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хортой дугтуй Цагаан ордон руу илгээснийг илрүүлжээ

2020 оны 9 сарын 21

Цагаан ордон албан хаагчдынхаа цалингийн хэмжээг зарлажээ

“Ricin” гэгддэг хортой бодис хийсэн дугтуйг АНУ-ын ерөнхийлөгчийн ордон руу илгээснийг замаас нь илрүүлж, аюулгүй болгосон тухай Нью Йорк Таймс сонин Бямба гарагт мэдээлжээ.

Цагаан ордны бичиг хэргийн албанд хүрэхээс нь өмнө илрүүлсэн уг илгээмжийг Канад улсаас хэн нэгэн явуулсан гэж тусгай албаныхан тогтоосон байна.

Ricin нь нэг төрлийн ургамлаас тос гаргаж авах явцад үүсдэг бодис ажээ. Анагаах ухааны мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар уг бодис хүний биед нэвтэрбэл эсүүдийн ажиллагааг доголдуулж, үхэлд хүргэдэг байна.

Ингэхдээ хэр их хэмжээгээр хордсоноос шалтгаалан 36-72 цагийн дотор үхэлд хүргэдэг гэжээ. Өмнө нь 2018 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан нэг этгээд ийм төрлийн бодисыг ерөнхийлөгч Дональд Трамп, батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис, тагнуулын төв газрын захирал Жина Хаспел, Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врэй нарт илгээхийг завдсан хэргээр баривчлагдан шийтгүүлж байв.

2014 онд ерөнхийлөгч Барак Обама болон бусад албаныхан руу “ricin” бүхий дугтуй илгээсэн Миссиссиппи мужийн иргэн 25 жилийн хорих ял сонсож байжээ.

Эх сурвалж: IKON.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619960
0 эможи

Зочин
2020-09-21 13:49
keyboard_arrow_up