Монгол Улсад айлчлал хийж буй  Гадаад хэргийн сайд Ван И гэж ХЭН БЭ? Монгол Улсад айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Ван И гэж ХЭН БЭ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсад айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Ван И гэж ХЭН БЭ?

2020 оны 9 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өчигдөр эхэллээ. Хоёр талын албаны хүмүүс Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав. Түүний айлчлал өнөөдөр  үргэлжилнэ. 

Энэ бол БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь удаагийн айлчлал юм. Тэрбээр 2018 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын урилгаар албан ёсны айлчлал хийж байсан.

Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан болон албан уулзалтад 142 хүн оролцох бөгөөд эдгээр хүмүүсийг хамгийн багадаа 14 хоног тусгаарлагдана. Харин албан уулзалтад орсон хүмүүсийг айлчлалын дараа 21 хоног тусгаарлах журам гарчээ.

Arslan.mn

Ван И 1953 оны аравдугаар сард Бээжин хотод төрсөн. Хятадын Соёлын хувьсгалын үеэр 1969-1977 онд Хэйлунжиа мужийн үйлдвэрлэл, барилгын корпусын цэрэг, сурвалжлагч, суртал ухуулгын ажилтны үүрэг гүйцэтгэгч хийжээ.  

1982 онд Бээжинд буцаж ирээд Бээжингийн Гадаад хэлний хоёрдугаар дээд сургуулийн Ази, Африкийн орнуудын хэлний сургуулийг Япон хэлний чиглэлээр мэргэшин бакалаврын зэрэг авсан.  

Мөн 1997 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуульд зочин судлаачаар уригдан суралцаж, дараа нь Хятадын Гадаад харилцааны их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 

1982 оноос БНХАУ-ын Гадаад харилцааны яамтай холбогдон 38 жилийн турш тасралтгүй Гадаад харилцааны яамаар овоглож буй юм.  

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
619855
9 эможи

Zochin
2020-09-18 15:25
Tohoigoo niilvvldeg n yaaj bgaan bol.
Зочин
2020-09-16 16:06
Hench yahav
2020-09-16 14:41
$$$$?????!!!!!
keyboard_arrow_up