COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхий сайдыг дагаж явсан сэтгүүлчид халдвар авчээ

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак коронавирусын халдвар авсныг тус улсын Ерөнхий сайд Михайл Мишустин мэдэгдлээ.  Тэрээр “Александр Новак халдвар авсан нь үнэхээр харамсалтай зүйл боллоо. Хурдан эдгэхийг хүсье” гэжээ.

Харин Новакын хэвлэлийн төлөөлөгч Олга Голак “Эрчим хүчний сайд Алс Дорнод руу уулзалтаар яваад ирэхдээ халдвар авсан. Түүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй. Одоогоор бие нь сайн байна. Тэр ажлаа үргэлжлүүлэн хийж энэ сарын 19-нд болох ОПЕК-ийн орнуудын уулзалтад цахимаар оролцоно” гэв.

Мөн Ерөнхий сайд Михайл Мишустиныг Алс Дорнодын уулзалтад дагаж явсан зарим сэтгүүлчээс коронавирусын халдвар илэрчээ. Сэтгүүлчид Амур мужийн нийслэлээс буцаж ирээд энэ сарын 17-нд шинжилгээ өгсөн байна. Тиймээс тэднийг тусгаарлаж, үлдсэн сэтгүүлчид ажлаа үргэлжлүүлэн хийж бусад бүс нутгуудаар Ерөнхий сайдтай хамт явжээ. Бүх сэтгүүлчид хамгаалалтын хувцас, бээлий, маск өгсөн. Гэвч тэд автобусанд суух үеэрээ маскаа зүүгээгүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
1
619286
6 эможи

Зочин
2020-08-19 17:26
Зочин
2020-08-19 12:37
keyboard_arrow_up