COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Согтуу жолооч айлын гэр дайрч хоёр хүүхэд, нэг том хүн хүнд бэртжээ

админ
2020 оны 8 сарын 07

Arslan.mn

2020.08.07-ны өдрийн 15.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд Toyota Isis маркийн автомашины жолооч, эмэгтэй Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас замаас гарч айлын хашаа, гэр мөргөж, гэрт байсан 26 настай эмэгтэй Д, 2 настай, эмэгтэй Я, 3 настай, эрэгтэй Э нарын биед хүнд гэмтэл учруулаад байна. 

Одоогийн байдлаар гэмтсэн хүмүүс ГССҮТ-д хүргэгдсэн байна. Жолооч Х-н 1,64 хувийн согтолттой, автомашиндаа 2-12 насны 4 хүүхэд тээвэрлэж явсан бөгөөд жолооч болон хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна.

Ийм хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хүүхдийг аюулгүй тээвэрлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
619000
3 эможи

Зочин
2020-08-08 10:44
Зочин
2020-08-07 19:16
keyboard_arrow_up