COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 07, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-д халдварын тоо гурав дахь өдрөө дараалан дээд хэмжээндээ хүрч, Трамп анх удаа амны хаалт зүүлээ

админ
2020 оны 7 сарын 13

АНУ-д шинээр илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол Баасан гарагт 69,000 хүрсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тус улс гурван өдөр дараалан энэхүү дээд үзүүлэлтээ шинэчлэн тогтоогоод байна.

Цар тахлын эхний давалгааны оргил үед буюу дөрөвдүгээр сарын дундуур энэ тоо хамгийн ихдээ 36,000 хүрч байжээ.

Баасан гарагт АНУ-ын Аляска, Жоржиа, Айдахо, Айова, Луйзиана, Монтана, Охайо, Юта, Уисконсин гэсэн есөн муж 24 цагийн дотор хамгийн олон халдварын тохиолдлоо бүртгэжээ.

Тахлын нэг голомт болоод байгаа Техас мужийн захирагч Грэг Эббот хэрвээ иргэд нь амны хаалт зүүх, бусадтай зайнаас харилцах зэрэг халдвараас сэргийлэх арга хэрэгслийг ашиглахгүй байвал илүү хатуу хорио цээрийн дэглэм тогтооно гэдгээ Баасан гарагт мэдэгдсэн байна.

Баасан гарагт Калифорни мужийн захиргаа коронавирусийн халдвар тархахаас сэргийлж, тус мужийн шоронгуудаас 8,000 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах болсныг зарлажээ.

Сан Франциско хотын гадна орших Сан Квентин шоронгийн нийт 3,300 орчим хоригдлын талаас нь коронавирусийн халдвар илрээд байгаа юм.

Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа олон нийтийн дунд амны хаалттай гарсан нь томоохон дэвшил байлаа.

Тэрбээр өчигдөр Уолтер Ридийн Үндэсний Цэргийн Эмнэлэгт зочлохдоо хар хөх өнгийн амны хаалт зүүсэн байна.

Пүрэв гарагт Fox News сувагт ярилцлага өгөхдөө Трамп эмнэлэгт зочилж, өвчтэй цэргүүдийг эргэхдээ амны хаалт зүүх бодолтой байгаагаа ярьж байв.

“Цэргүүдтэй уулзахдаа би тэдний эрүүл мэндийг бодолцох ёстой. Би хэнд ч асуудал үүсгэмээргүй байна. Амны хаалтанд дуртай биш ч гэсэн зөв цагтаа бол зүүх ёстой гэж би бодож байна” гэж Трамп ярьжээ.

АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд дөрөвдүгээр сарын 3-нд анх удаа коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх зөвлөмж гаргаж байсан юм. Харин ерөнхийлөгч Дональд Трамп энэ зөвлөмжийг гурван сар гаруй хугацаанд эсэргүүцсэний эцэст анх удаа хэрэгжүүллээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 3.2 саяд хүрч, 135,000 орчим хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618559
0 эможи

Зочин
2020-07-13 18:52
Зочин
2020-07-13 17:50
keyboard_arrow_up