COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Владимир Путин 2036 он хүртэл төр барих эрхтэй боллоо

2020 оны 7 сарын 02

Arslan.mn

ОХУ-ын иргэдийн 78.03 хувь нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Владимир Путиныг дахин хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олгох Үндсэн хуулийн өөрчлөлтөд ОХУ-ын иргэд санал өглөө. Ингэснээр Путин цаашид 2036 он хүртэл төр барих боломжтой болж байгаа юм.

Өнөөдөр /2020.07.02/ шөнө 02.50 цагт дууссан санал хураалтын дүнгээс харахад ард түмний 78.03 хувь нь нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, 21.16 хувь нь эсэргүүцжээ. 

Хамгийн сүүлийн мэдээллээр, Бүх Оросын санал асуулгын ирц 65 орчим хувьтай гарсан байна. СТХ-ны хамгийн сүүлийн мэдээллээс үзвэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн байдлаар Тува, Дагестан, Чечень улсууд тэргүүлж байна. Эдгээр бүс нутгуудад санал асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь нэмэлт өөрчлөлтийг дэмжжээ.

Тува: дэмжсэн- 96.79 хувь, эсэргүүцсэн- 2.99 хувь
Дагестан: дэмжсэн- 90.27 хувь, эсэргүүцсэн- 9.12 хувь
Чечень:  дэмжсэн-97.49 хувь, эсэргүүцсэн- 2.37 хувь

Санал хураах хамгийн сүүлийн байр Калининград мужид хаагдаж, Бүх Оросын санал асуулга орон даяар дуусжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
618337
7 эможи

zochin
2020-07-03 10:01
Ерөнхийлөгч Путинд амжилт хүсье.Мундаг удирдагч.
keyboard_arrow_up