COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 05, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: АНУ-д өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

админ
2020 оны 7 сарын 02

Arslan.mn

АНУ-д лхагва гарагт коронавирусний халдварын 46,853 тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.

АНУ-д өмнө нь зургадугаар сарын 26-нд хамгийн олон буюу 45,255 тохиолдол шинээр илэрсэн.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 2,682,270 хүн халдвар авч, 127 мянга гаруй хүн нас баржээ.

Халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбогдуулан олон муж улс эдийн засгийг сэргээх төлөвлөгөөгөө хойшлуулах юм уу зарим хязгаарлалтын арга хэмжээг дахин мөрдөж эхэлсэн байна.

Калифорнид зоогийн газар, музей, кинотеатр, гэр бүлийн энтертайнмент төв зэргийг хаасан бөгөөд энэхүү шийдвэр нь зоогоор үйлчилдэгггүй баар, пабуудад мөн хамааралтай ажээ. 

Калифорни нь шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тогтоосон цорын ганц муж улс биш бөгөөд Мичиганд мөн үйлчилгээний газруудыг хаажээ. 

Мөн долдугаар сарын 4-нд буюу энэ долоо хоногийн амралтын өдрөөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр болох тул халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж болзошгүй гэж Бостон хотын Анагаах ухааны төвийн халдвар өвчин судлалын доктор Жошуа Барокас анхааруулжээ.

Эх сурвалж: CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
618325
1 эможи

keyboard_arrow_up