COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ: Нью-Йоркод нэг өдөрт 300 хүн баривчлагджээ

2020 оны 6 сарын 05

Тавдугаар сарын 25-ны өдөр Миннеаполис хотноо цагдаагийнхны гарт өнгөт арьстан Жорж Флойд амиа алдсанаас үүдэлтэй олон нийтийн эсэргүүцэл, эмх замбараагүй байдал АНУ  даяар өрнөж, өнөө хэр нь намжихгүй байна.

Хэдийгээр хөл хорих цаг тогтоосон ч эсэргүүцэл өрнөсөөр байгаа бөгөөд цагдаагийнхан эмх замбараагүй байдалд оролцогчдыг баривчилсаар байгаа юм. Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд гэхэд л 300 орчим үнийг баривчилсан талаар Нью-Йорк хотын цагдаагийн газрын дарга Дермот Шиа хэвлэлийн бага хурал дээр мэдээлснийг NY1 суваг дамжууллаа.

Цагдаагийн даргын онцолсноор баривчлагдсан хүмүүсийн тоо өдөр бүр буурч байгаа бөгөөд өмнө нь 700 хүн баривчилж байсан бол уржигдар 500,  харинөнгөрсөн шөнө 300 орчим хүн баривчилсан гэнэ. Эсэргүүцлийн үеэр хүчирхийлэл үйлдэж, дээрэм тонуул хийсэн эсвэл цагдаагийн алба хаагч руу халдаж байгаа хүмүүсийг баривчилж байгааг Дермот Шиа мэдэгджээ. 

Энд дуулгахад, АНУ-д эмх замбараагүй байдал эхэлснээс хойш 10 мянга гаруй хүн баривчлагдсан байна. Баривчлагдсан хүний тоогоор Лос-Анжелес, Нью-Йорк, Даллас болон Филадельфи тэргүүлж байгаа бөгөөд баривчилгааны ихэнх нь хөл хорих цаг зөрчсөн гэсэн шалтгаантай байжээ. 

Эх сурвалж: shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617587
0 эможи
keyboard_arrow_up