COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 05, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: ОХУ-д халдварын улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас барлаа

админ
2020 оны 5 сарын 28

Arslan.mn

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8371-ээр нэмэгдэж, халдварын нийт тохиолдол 379,051-д хүрлээ.

Шинэ тохиолдлуудын

  • 2054 нь Москва хотод,
  • 774 нь Москва мужид,
  • 338 нь Санкт-Петербургт, үлдсэн нь бусад бүс нутагт илэрсэн байна.

Шинээр халдвар авсан хүмүүсийн 3560 нь халдварын шинж тэмдэггүй байжээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдвараар 174 хүн нас барсан байна. Энэ нь нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол юм. Өмнө нь тавдугаар сарын 26-нд 161 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. 

Одоогийн байдлаар тус улсад 9.7 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 285 мянган хүнд шинжилгээ хийжээ.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617431
1 эможи
keyboard_arrow_up