COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

АНУ-д шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давжээ. Тус улсад халдвараар нас барсан хүний тоо буурч буйтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагааг сэргээж, хоёр сар гаруйн турш хөл хорионд байсан америкчууд гадуур гарах боломжтой болж байгаа юм.

АНУ-д тавдугаар сард өдөрт дунджаар 1400 орчим хүн халдвараар нас барсан бөгөөд дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт оргил үедээ хүрч, 2000-д хүрсэнтэй харьцуулахад буурсан байна.

Тус улсад гурван сар орчмын хугацаанд “COVID-19”-өөр нас барсан хүний тоо Солонгосын дайн, Вьетнамын дайн, Ирак дахь мөргөлдөөнд амь үрэгдсэн америк цэргүүдийн тоог давжээ.

АНУ-д халдвар авсан хүний тоо 1.7 сая давсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт өмнөд нутгийн мужуудад халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгджээ.

Дэлхий даяар өнгөрсөн оны сүүлээс хойш халдварын 5.6 сая тохиолдол бүртгэгдэж, 350 мянга гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617414
2 эможи
keyboard_arrow_up