COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Майкл Жорданы пүүз 560 мянган ам.доллараар зарагдлаа

2020 оны 5 сарын 18

Arslan.mn

Домогт сагсанбөмбөгч Майкл Жорданы хос пүүз Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 560 мянган ам.долларын үнэ хүрчээ.

"Nike" брэндийн “Air Jordan 1” пүүз нь  Майкл Жорданы хүчин зүтгэж байсан “Чикаго Буллз” багийн өнгөтэй ажээ.

Дуудлага худалдаа Нью-Йорк хотод тавдугаар сарын 8-нд эхэлж, 17-нд дууссан байна. Уг пүүзийг 100-150 мянган ам.долларын үнэ хүрнэ гэж “Sotheby's”-ийн шинжээчид тооцоолж байсан боловч 560 мянган ам.долларын үнэ хүрч, дуудлага худалдааны энэхүү ордны өмнөх дээд амжилтыг эвджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617158
0 эможи
keyboard_arrow_up