COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан ордны цар тахалтай тэмцэх түр хорооны гурван гишүүн тусгаарлагдахаар болжээ

админ
2020 оны 5 сарын 10

Өнгөрч буй долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчийн ажиллаж, амьдардаг Цагаан ордонд хоёр хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон билээ.

Пүрэв гарагт ерөнхийлөгч Дональд Трампын хувийн туслахын шинжилгээний хариу эерэг гарсан бол Баасан гарагт дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн хэвлэлийн албаны дарга эмэгтэй халдвар авсан нь тогтоогдсон юм.

Тэгвэл Цагаан ордны коронавирусийн цар тахалтай тэмцэх түр хорооны гол гурван гишүүн тусгаарлагдах болсон талаар Бямба гарагийн орой мэдээлжээ.

Тэдгээр хүмүүс халдвартай нь тогтоогдсон хэн нэг хүнтэй ойр харьцаж байсан юм байна. Тусгаарлагдах болсон гурван хүний нэг нь АНУ-ын Халдварт Өвчин, Харшил Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, тус улсын халдварт өвчний хамгийн том мэргэжилтэн гэгддэг доктор Энтони Фаучи юм.

Хоёр дахь хүн нь Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал, доктор Роберт Рэдфилд, гурав дахь хүн нь АНУ-ын засгийн газрын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газрын дарга Стефэн Хан болжээ.

Тусгаарлагдсан албан тушаалтнууд хоёр долоо хоногийн хугацаанд гэртээ хөл хорионд байж, зайнаас ажиллах юм байна.

Онц шаардлагатай тохиолдолд тэднийг Цагаан ордонд дуудах бөгөөд энэ үед урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авахаар болжээ.

Дээрх гурван албан тушаалтан Мягмар гарагт Сенатын байнгын хорооны сонсголд оролцох хуваарьтай байсан бөгөөд тэднийг видео холбоогоор оролцуулах болсноо байнгын хорооны дарга Ламар Александр мэдээлсэн байна.

Баасан гарагт Дональд Трамп халдвар авсан дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргын нэрийг нийтэд зарлахдаа Цагаан ордонд вирус тархсанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Халдвартай нь тогтоогдсон Кэти Миллер бол Трампын цагаачлалын асуудал хариуцсан зөвлөх Стефэн Миллерийн гэргий юм байна.

Миллертэй ойр харилцдаг зуграан хүнийг Баасан гарагт дэд ерөнхийлөгчтэй цуг Айова мужийн Дэс Мойнес руу нисэх гэж байхад нь онгоцноос буулгаж үлдээжээ.

Бямба гарагийн орой Трамп тус улсын армийн генералуудтай Цагаан ордонд уулзахдаа амны хаалт зүүгээгүй байсныг хэвлэлийнхэн гэрчилсэн байна. 

Генералууд бүгд амны хаалтгүй, харин хоорондоо нэлээд зайтай сууцгааж байсан гэнэ.

Цагаан ордонд нэвтэрсэн хүн бүрийн биеийн халууныг хэмжиж, өдөр бүр ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа тухай ордны тамгын газрын дарга Марк Мидоу мэдээлжээ.

Бямба гарагийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 1.3 сая тохиолдол бүртгэгдэж, 78,000 гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616958
1 эможи
keyboard_arrow_up