COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан ордонд коронавирус тархаж, ажилтнууд нь амны хаалт зүүж эхэлжээ

админ
2020 оны 5 сарын 09

АНУ-ын ерөнхийлөгчийн ажиллаж, амьдардаг Цагаан ордонд сүүлийн хоёр өдөр дараалан коронавирусийн халдвар тээгч илрээд байна.

Баасан гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн хэвлэлийн төлөөлөгч Кэти Миллерийн шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь тогтоогджээ.

Тэр Дональд Трампын цагаачлалын асуудал хариуцсан зөвлөх Стефэн Миллерийн эхнэр юм. Үүний өмнөх өдөр нь ерөнхийлөгч Трампын хувийн туслахаас мөн коронавирусийн халдвар илэрч байв.

Туслахаас нь халдвар илэрсний дараа сэтгүүлч Трампаас түүний зоогийг бэлтгэдэг Цагаан ордны ажилчид амны хаалт зүүж байгаа эсэхийг асуухад “Тэд бүгдээрээ зүүгээд эхэлсэн” гэж ерөнхийлөгч хариулжээ.

Цагаан ордны албаныхны мэдээлснээр Дональд Трамп болон Майк Пэнс нарыг өдөр бүр шинжилгээнд оруулж, халдвар авсан эсэхийг нь шалгаж байгаа гэнэ. Сүүлийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 1,279,546 тохиолдол бүртгэгдэж, 76,706 өвчтөн нас бараад байгаа нь дэлхийд хамгийн муу үзүүлэлт болж байна.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
616933
3 эможи
keyboard_arrow_up