COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Франц, Итали, Испанид халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо буурлаа

2020 оны 5 сарын 04

Arslan.mn

Франц, Итали, Испанид хязгаарлалтуудыг сулруулахаар бэлтгэж буй энэ үед эдгээр оронд коронавирусний халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо буурчээ.

Францад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 135 хүн, Испанид 164 хүн нас барсан нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.

Мөн Италид сүүлийн хоёр сарын хугацаанд өдөрт хамгийн цөөн буюу 174 хүн нас баржээ.

Үүний зэрэгцээ Францад өвчтөнүүдээс авсан сорьцыг шинжлэхэд вирус өнгөрсөн оны сүүлээр буюу анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдэхээс хэдэн долоо хоногийн өмнө тус улсад тархсан байсныг харуулсан байна.

Дэлхий даяар 3.5 сая хүн халдвар авч, 250 мянга орчим хүн нас баржээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616782
2 эможи

Зочин
2020-05-04 15:30
keyboard_arrow_up