COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Аргентинд халдварын улмаас есдүгээр сар хүртэл бүх нислэгийг ХОРИГЛОЛОО

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

Аргентинд коронавирусний халдварын улмаас ирэх есдүгээр сарын 1 хүртэл дотоодын болон олон улсын арилжааны бүх нислэгийг хориглосон байна.

Агаарын тээврийн компаниудыг ирэх дөрвөн сарын турш тасалбар худалдаалахыг хориглох ажээ. Үүний улмаас олон мянган хүн ажилгүй болж болзошгүй гэж нисэхийн компаниуд мэдэгджээ.

Аргентин өнгөрсөн гуравдугаар сараас гадаадын иргэдэд хилээ хааж, хөл хорионы хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Аргентинд 4,000 орчим хүн халдвар авч, 192 хүн нас барсан байна.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616588
1 эможи
keyboard_arrow_up