COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 3,059,000 давж, 211,219 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

2020.04.28-ны өглөөний байдлаар

Халдвар авсан хүний тоо: 3,059,298
Нас барсан хүний тоо: 211,219
Эдгэсэн хүний тоо: 919,812

"Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий даяар 3 саяд хүрлээ"

Сүүлийн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 3,059,298 , нас барсан хүний тоо 211,219  хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 919,812 гэж мэдээлжээ.

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий даяар 3 саяд хүрснийг Жон Хопкинсийн их сургууль Даваа гарагт баталжээ. Үүнээс бараг нэг сая орчим нь АНУ-д оногдож байна.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр Хятадын Ухань хотод эхний 41 тохиолдол бүртгэгдэж байсан бол дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ийнхүү 3 саяын босгыг давжээ.

Өнгөрсөн долоо хоногийн турш хоногт дунджаар 82,000 халдварын тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байжээ. Нийт тохиолдлын гуравны нэг орчим нь АНУ-д, 40 гаруй хувь нь Европ тивд бүртгэгдсэн байна.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.    

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616569
1 эможи

keyboard_arrow_up