COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: ОХУ-д нэг өдрийн дотор халдварын 4268 шинэ тохиолдол илэрчээ

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 4268 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 47121 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 45.3 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. Халдварын хамгийн олон буюу 2026 тохиолдол нийслэл Москва хотод илэрсэн бол

  • Москва мужид 578,
  • Доод Новгород мужид 113,
  • Санкт-Петербургт 86,
  • Ростов мужид 69, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.

Нэг өдрийн хугацаанд 155 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 3446-д хүрсэн ба 44 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 405 болж нэмэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
angry an post
1
616271
6 эможи
keyboard_arrow_up