COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Афганистаны ерөнхийлөгчийн ордны 40 ажилтан COVID-19 халдвар авчээ

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Афганистаны ерөнхийлөгчийн ордны 20 албан хаагч коронавирусийн халдвар авсан тухай Бямба гарагт тус улсын засгийн газар мэдээлж байв. Тэгвэл  “New York Times” сонинд ням гарагт мэдээлснээр, шинжилгээний хариу нь эерэг гарсан хүний тоо 40 болж нэмэгджээ.  

Афганистаны Засгийн газрын зүгээс энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ашраф Гани халдвар авсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Өдгөө 70 настай А.Гани 1990-ээд оны үед хорт хавдрын улмаас ходоодны хагалгаанд орж байжээ.

Афганистанд 933 хүн халдвар авч, 33 хүн нас барсан гэж тус улсын Засгийн газраас бямба гарагт мэдээлжээ.

Гуравдугаар сард тахлын томоохон голомт Иран улсад ажиллаж байсан 150,000 гаруй афган хүн эх орондоо эргэж ирсэн юм. Энэ үед мөн хөрш Пакистанаас хэдэн арван мянган хүн буцаж ирсэн нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616251
0 эможи
keyboard_arrow_up