COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Италийн Сицили арал дахь ердөө 1 еврогийн үнэтэй сууцнууд

2020 оны 4 сарын 18

Италийн Сицили арал дахь ердөө 1 еврогийн үнэтэй сууцнууд

Италийн үзэсгэлэнт Сицили арал дээр оршдог Самбука хотын удирдлагууд тэндхийн хэдэн зуун хуучирч муудсан сууцнуудыг зарахаар шийджээ. Хамгийн сонирхолтой нь нэг байрны үнэ 1 евро гэнэ. Харин шинэ эздэд нэгэн онцгой нөхцөл тавьж байгаа бөгөөд тэр нь жилийн дотор худалдаж авсан сууцаа хүн амьдарч болохоор засварлаж янзлах ёстой аж. Хотын захиргааны уг алхам нь хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахаас гадна оршин суугчдын тоог нэмэгдүүлэх зорилготой аж. 

Тус сууцнууд нь 40-150 кв.м хэмжээтэй бөгөөд дундад зууны үед Сицили арал Хойд Африкийн моорчуудийн эрхшээлд байхад баригдсан байна. Гаднаас нь харахад дээвэр, хана нь цэцэгсээр хучигдсан, гаднаа гоёмсог цэцэрлэгтэй, эргэн тойронд нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн байх тул хэн ч байсан шууд л худалдаж аваад амьдармаар санагдана. 

Гэхдээ нэг байрыг засаж сэргээхэд дунджаар 15 мянган евро шаардагдах ажээ. Мөн та тус сууцыг бүрэн засварлана гэсэн баталгаа болгож худалдаж авахдаа барьцааны 5 мянган евро өгөх бөгөөд засвараа 3 жилийн дотор дуусгахгүй бол барьцааны мөнгөө алдахад хүрэх юм байна.

 

Хэрвээ дээрх нөхцөлүүдийг зөвшөөрвөл та Италид дор хаяж 10 жил амьдрах шаардлагатай болох юм. Энэ хооронд Италийн иргэншил авах хүсэлт гаргаж болох бөгөөд тэгэхийн тулд шаардлагатай гэсэн хэд хэдэн шалгуурыг давах ёстой гэнэ.  Гэхдээ 15 мянган евро буюу 45 сая төгрөгөөр Италид орох оронтой болоод авна гэдэг үнэхээр боломжийн санал юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
616193
6 эможи
keyboard_arrow_up