COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: АНУ-д нэг өдрийн дотор 4500 гаруй хүн нас баржээ

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

АНУ-д нэг өдрийн дотор 4500 гаруй хүн коронавирусний халдвараар нас барлаа гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Энэ нь халдвар тархаж эхэлснээс хойш нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан үзүүлэлт юм.

АНУ-ын Зүүн эргийн цагаар пүрэв гаргийн 20 цагт нийтэлсэн мэдээллээр, тус улсад 24 цагийн хугацаанд 4591 хүн коронавирусний халдвараар нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 32916 болсон байна.

Пүрэв гарагт бүртгэгдсэн нас баралтын тохиолдол өдөрт хамгийн олон хүн нас барсан өмнөх үзүүлэлтээс 2000 гаруйгаар их байгаа болохыг мөн тэмдэглэжээ.

Одоогийн байдлаар тус улсад 33 268 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 671 мянга давчээ.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
51
ouch an post
1
confuse an post
1
angry an post
3
616187
58 эможи
keyboard_arrow_up