COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Их Британид нас барсан хүний тоо 861-ээр нэмэгдэж, ХӨЛ ХОРИОГ СУНГАЛАА

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Их Британид коронавирусний тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хорионы хязгаарлалтуудыг гурван долоо хоногоор сунгалаа гэж тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдлээ.

"Хязгаарлалтуудыг одоо сулруулснаар олон нийтийн эрүүл мэнд болон эдийн засгийг эрсдэлд оруулж болзошгүй. Одоогийн байдлаар халдварын үзүүлэлтүүд буурч эхлээгүй" байгааг тэрбээр онцолжээ.

Их Британид халдварын улмаас нас барсан хүний тоо 861-ээр нэмэгдэж, 13729-т хүрсэн байна.

Их Британид хүмүүсийг гэртээ байхыг шаардаж, бизнесийн үйл ажиллагаануудыг зогсоож, хоёроос олон хүн цуглахыг хориглосон шийдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616170
2 эможи
keyboard_arrow_up