COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирусийн халдварын батлагдсан тоо дэлхий даяар 1.6 саяд хүрч, эндэгдэл 100,000-ыг давлаа

2020 оны 4 сарын 11

Arslan.mn

Өчигдрийн байдлаар дэлхий даяар 100,000 хүн Covid-19 өвчнөөр нас барсныг Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тоо баримт харуулжээ.

Үүнээс гадна шинэ коронавирусийн халдварын 1.6 сая батлагдсан тохиолдол дэлхий даяар бүртгэгдсэн байна.

Дэлхийн улс орнуудыг Итали улс 19,000 эндэгдэлтэй тэргүүлж байгаа бол араас нь АНУ 18,000, Испани 16,000, Франц 13,000, Их Британи 9,000 орчим эндэгдэлтэй удаалж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хөл хорионы дэглэмийг цуцалж, эдийн засгаа идэвхжүүлж эхлэх хугацааг тогтоохоор ажиллаж байгаагаа Баасан гарагт мэдэгдсэн байна.

АНУ нийтдээ 480,000 орчим хүн уг өвчний халдвар аваад байна. 

Тэгвэл Европ тивд коронавирус хамгийн эрчимтэй тархаж байгаа нэг улс нь Их Британи болоод байна.

Баасан гарагт тус улсад 980 хүн халдвараар нас барсан нь Итали улсын оргил үеийн эндэгдлийн тоог давсан үзүүлэлт болжээ.

Европын цар тахлын хамгийн том голомт Итали улсад гуравдугаар сарын 27-ны өдөр 969 хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байв.

Тэр үеэс хойш Италид нас баралтын тоо өдрөөс өдрөрт буурч байгаа. Баасан гарагт энэ улсад 570 хүн нас барсан нь бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 610-аас буурсан үзүүлэлт болжээ.

Их Британид өнөөдрийн байдлаар нийт 74,000 халдварын тохиолдол бүртгэгдэж, 9,000 орчим хүн амиа алдаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615922
2 эможи
keyboard_arrow_up