COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Өчигдөр Нью Йорк мужид 799 өвчтөн нас барж, АНУ-Д нийт эндэгдлийн тоо 16,000 давлаа

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

АНУ-ын  тахлын хамгийн том төв болоод буй Нью Йорк мужид өчигдөр 799 өвчтөн нас барсан нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон эндэгдэл болжээ.

Нью Йорк мужид коронавирусийн тахал дэгдсэн цагаас хойш нийт 7,067 хүн нас бараад байгаа нь АНУ-д хамгийн дээгүүр орох үзүүлэлт юм.

Харин АНУ-д нийт эндэгдлийн тоо 16,000-ыг давсан нь дэлхийд зөвхөн Италийн дараа орох муу үзүүлэлт боллоо.

Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо “Энэ бол үнэхээр цочирдмоор, эмгэнэлтэй үйл явдал. Надад хэлэх үг олдохгүй байна” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өчигдөр АНУ-ын засаг захиргаа сүүлийн долоо хоногийн хугацаанд ажилгүй болсон хүмүүсийн тоог гаргасан юм. Өнгөрсөн долоо хоногт 6.6 сая Америк хүн цар тахлын улмаас ажилгүй болж, хямрал эхэлсэн цагаас хойш нийтдээ 16.8 сая хүн ажилгүй болоод байна.

Эх сурвалж: AFP
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
3
confuse an post
2
angry an post
2
615884
15 эможи
keyboard_arrow_up