COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Нэг өдөрт АНУ даяар 1,858 хүн өвчнөөр нас барж, эндэгдэл дээд хэмжээндээ хүрлээ

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Сүүлийн байдлаар дэлхий даяар Covid-19 өвчний халдвар авсан хүний тоо 1.5 саяыг давлаа.

АНУ-д нийт халдварын тохиолдлын тоо өчигдөр 400,000-ын босгыг давсан нь дэлхийн бусад улс орнуудыг хол хаясан үзүүлэлт боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ даяар 1,858 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь  нэг өдөрт бүртгэгдсэн эндэгдлийн дээд хэмжээ болжээ.

Тахлын хамгийн том голомт Нью Йорк мужид 779 өвчтөн нас барсан байна.

АНУ-ын нийт эндэгдлийн тоо 14,000 хүрчээ.

Харин өчигдөр Их Британид 938 хүн нас барж, нэг өдөрт бүртгэгдсэн эндэгдлийн тоо нь мөн хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон халдвар авч, Лондон хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт гурав хонож байна.

Эх сурвалж: AFP
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
25
ouch an post
confuse an post
angry an post
2
615831
28 эможи
keyboard_arrow_up