COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ухань хотын оршин суугчид 76 ХОНОГИЙН дараа хотоосоо гарч эхэллээ

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

“COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс 11 орчим долоо хоног  буюу 76 хоногийн турш хөл хорио тогтоосон БНХАУ-ын Ухань хотоос гадагш гарах тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр цуцаллаа.

Үүнтэй холбогдуулан Уханиас гарах хурдны замуудын шалган нэвтрүүлэх цэг дээр олон машины дараалал үүсэж, галт тэрэгний буудлууд дээр олон зорчигч цуглажээ. Ухань хотын Замын цагдаагийн газрын тооцоолж буйгаар, өнөөдөр хамгийн олон тээврийн хэрэгсэл хотоос гарах төлөвтэй байгаа ажээ.

Уханиас өнөөдөр 55 мянга гаруй хүн галт тэргээр явах төлөвтэй байгаа бөгөөд төмөр замын ажилтнууд зорчигчдыг буудлуудад нэвтрэх үед эрүүл мэндийн кодыг нь бүртгэж, халууныг нь шалгах ажээ. 

Arslan.mn

“G431” хурдны галт тэрэг Ухань хотын төмөр замын буудлаас өглөөний 7 цагт хөдөлсөн бөгөөд хөл хориог цуцалснаас хойш тус хотоос гарч буй анхны хурдны галт тэрэг энэ болжээ.

Мөн Ухань хотын “Тяньхэ” олон улсын нисэх буудал өнөө өглөөнөөс дотоодын нислэгээ хэвийн үйлдэж эхэлсэн байна. 

Arslan.mn

Хубэй мужийн төв Ухань хотод Хятадад бүртгэгдсэн нийт Covid-19 халдварын тохиолдол, эндэгдлийн ихэнх хэсэг оногдож байгаа юм. Тухайлбал Хятадын эх газарт коронавирусийн халдварын улмаас нийт 3,335 өвчтөн нас барсны 2,500 гаруй нь Ухань хотод бүртгэгджээ.

Arslan.mn

Эх сурвалж: The Guardian,Xinhua/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615780
2 эможи
keyboard_arrow_up