COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Япон улсад “COVID-19“ тархалтыг хязгаарлах зорилгоор ОНЦ БАЙДАЛ зарлалаа

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр тус улсын хүн ам төвлөрсөн бүс нутгуудад ОНЦ БАЙДАЛ зарлалаа.

"COVID-19“ тахлыг хязгаарлах зорилготой энэ арга хэмжээ  тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэл Токио хот болон бусад зургаан мужийг хамарч байна.

Онц байдал зарласнаар эрх баригчид хувь хүмүүсийг гэрт нь хорих, бизнесийн үйл ажиллагааг зогсоох эрхтэй болж байна.

Тэрээр 108 их наяд иений ($990 тэрбум) эдийн засгийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо мөн зарласан юм. Энэ нь Япон улсын үндэсний нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэх мөнгө. Харьцуулбал АНУ өөрийн дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувьтай тэнцэх хөрөнгийг тахалд нэрвэгдсэн эдийн засгаа аврахад зарцуулж байгаа. 

Сүүлийн долоо хоногийн хугацаанд нийслэл Токио хотод илэрсэн халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэж, 1,200 орчимд хүрсэн нь ОНЦ БАЙДАЛ зарлах шалтгааны нэг болжээ.

Японд нийт халдварын тохиолдол 4,000 хүрч, нас барсан өвчтөний тоо 93 хүрсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615776
1 эможи
keyboard_arrow_up