COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Эрхүү мужид халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг өдрийн дотор 1154-өөр нэмэгдэж, 7497 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Одоогийн байдлаар эмнэлгээс гарсан хүний тоо 494 болсон бол нас барсан хүний тоо 58-д хүрчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 88 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 494 болжээ. Харинл 11 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 58-д хүрсэн байна.

ОХУ-ын 81 бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгджээ.

Нас барсан нийт 11 тохиолдол бүртгэгдсэнээс

  • Москва хотод 2,
  • Москва мужид 5,
  • Приморийн хязгаарт 1,
  • Бүгд Найрамдах Буриад улсад 1,
  • Краснодарийн хязгаарт 1,
  • Эрхүү мужид 1 тохиолдол тус бүр бүртгэгдсэн байна.

Буриад улс болон Эрхүү мужид бүртгэгдсэн тохиолдлууд нь коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдлууд байсан тухай "TASS" агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
615773
3 эможи
keyboard_arrow_up