COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: БНСУ-д зөөвөрлөгдөн ирсэн нийт тохиолдлын тоо 802-т хүрчээ

2020 оны 4 сарын 07

Arslan.mn

БНСУ-д даваа гарагт халдварын 47 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 10331 болсон гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Өнгөрсөн ням гарагт мөн 47 тохиолдол бүртгэгдсэн юм.

Түүнчлэн даваа гаргийн байдлаар халдварын улмаас 192 хүн нас барсан бол нийт 6694 хүн эдгэрчээ.

Халдвар хамгийн их тархсан Дэгү хот, Умард Гёнсан мужид 13, нэг шинэ тохиолдол бүртгэгдсэнээр Дэгүд 6794, Умард Гёнсанд 1317 хүн халдвар авсан байна.

Мөн хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд дээр 14 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр зөөвөрлөгдөн ирсэн нийт тохиолдлын тоо 802-т хүрчээ. 

БНСУ-д коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан 50-аас доош тоонд хүрч буурсан хэдий ч эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд сонор сэрэмжээ алдахгүй байхыг уриалжээ.

Эх сурвалж: Yonhap
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615753
1 эможи
keyboard_arrow_up