COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны бие муудаж, эрчимт эмчилгээнд шилжжээ

2020 оны 4 сарын 07

Arslan.mn

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд илэрсэн коронавирусний халдварын шинж тэмдгүүд “хүндэрсэн” тул түүнийг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн байна.

Ерөнхий сайдын ажлын албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Б.Жонсон эмч нарынхаа зөвлөгөөний дагуу уг тасаг руу шилжсэн бөгөөд сайн эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

Борис Жонсон гадаад хэргийн сайд Доминик Раабыг шаардлагатай үед ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгүүлэхээр томилсон байна.

Өдгөө 55 настай Б.Жонсонд халдварын шинж тэмдгүүд илэрсэн хэвээр байсан тул Лондон хотын эмнэлэгт өнгөрсөн ням гарагт хүргэгдсэн юм. Хатан хаан Ерөнхий сайдын биеийн байдлын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа гэж Букингемийн ордноос мэдээлжээ.

Б.Жонсоныг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэхийн өмнө даваа гаргийн орой хүчилтөрөгчөөр хангасан хэдий ч хиймэл амьсгалын аппарат залгаагүй байна гэдгийг “BBC” суваг мэдээлжээ.

Дэлхийн улс орнуудын удирдагчид Борис Жонсоныг түргэн эдгэрэхийг хүсэж байгаагаа илэрхийлсээр байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхий сайдын бие муудсан тухай мэдээг цочирдон хүлээж авснаа хэлээд Америкчууд Жонсоны эрүүл мэндийн төлөө залбирч байгааг мэдэгджээ.

Их Британид коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 439-өөр нэмэгдэж, 5373 болсон бол халдвар авсан хүний тоо 51 мянга давсан байна. 

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
angry an post
615728
7 эможи
keyboard_arrow_up