COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Италид халдварын улмаас хамгийн олон буюу 12,428 нас баралт бүртгэгдлээ

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Италид хамгийн олон буюу 12428 хүн нас барсан бол тус улсын араас 8269 хүн нас барсан Испани бичигдэж байна. Европын тус хоёр оронд нас барсан хүмүүсийн тоо дэлхий даяар бүртгэгдсэн нас баралтын тал орчим хувьтай тэнцэж байгаа юм.

“COVID-19” халдварын улмаас АНУ-д 3416 хүн нас барсан нь өнгөрсөн оны сүүлээр халдвар анх дэгдсэн эх газрын Хятадад бүртгэгдсэн ижил үзүүлэлтийг давжээ.

Халдварын тохиолдлын тоогоор авч үзвэл,

  • АНУ-д хамгийн олон буюу 181 мянга орчим тохиолдол
  • Итали /106 мянга/,
  • Испани /94 мянга/,
  • Хятад /82 мянга/ жагсаж байна.

Мөн Бельги, Их Британи, Франц, Герман, Швейцар зэрэг Европын олон оронд бүртгэгдсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо 10 мянга давжээ.

АНУ-ын хувьд Нью-Йорк муж улсад халдвар хамгийн их тархсан бөгөөд тус муж улсад 75 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 1550 хүн нас барсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
angry an post
1
615503
8 эможи
keyboard_arrow_up