COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Италид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 4050 шинэ тохиолдол, 812 нас баралт бүртгэгдлээ

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Итали улсад сүүлийн нэг хоногт коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 812-ээр нэмэгдэж 11,591-д хүрлээ. 

Европ дахь цар тахлын голомт болоод буй тус улсад шинээр 4050 халдвар илэрч онош батлагдсан 101 мянга давжээ. 

Испанид ч мөн нас баралт буурахгүй байна. Хоногийн хугацаад 812 хүн амиа алдсанаар нийт нас баралт 7,340-т хүрсэн бол Иранд нэмж 117 хүн амиа алдлаа.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д коронавирусийн улмаас 100 мянгаа 2 сая хүн нас барж болзошгүйг анхааруулсны дараа нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлыг  4-р сарын 30 хүртэл сунгахаа мэдэгдэв. Одоогоор АНУ-д дэлхийн бусад улс орнуудаас илүү буюу 159,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
2
confuse an post
angry an post
615450
7 эможи
keyboard_arrow_up