COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-д халдварын тархалтыг хязгаарлах удирдамжийг CУНГАЖЭЭ

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

“COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс орон даяар хэрэгжүүлсэн зайнаас харилцах удирдамжийг дахин 30 хоногоор сунгалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар ням гаргийн орой мэдэгджээ.

Д.Трампын хоёр долоо хоногийн өмнө танилцуулсан удирдамжийн хугацаа өнөөдөр дуусах юм. Нас баралтын тоо ирэх хоёр долоо хоногийн хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрэх магадлалтай байгаа тул ийнхүү сунгах шийдвэрийг гаргасан ажээ.

Уг удирдамжид 10-аас олон хүн нэг дор цуглахаас зайлсхийх, өндөр настай хүмүүсийг гэртээ байхыг зөвлөсөн юм.

"Америкийн олон сая иргэн коронавирусний халдвар авч, 100 мянга гаруй хүн нас барж болзошгүй" гэж халдварт өвчин судлаач, доктор Энтони Фаучи өмнө нь мэдээлсэн байна. 

АНУ-д халдвар авсан хүний тоо 140 мянга дөхөж, 2436 хүн нас барсан гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээлжээ.

Эх сурвалж: CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
615402
2 эможи
keyboard_arrow_up