COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: АНУ коронавирусийн халдварын батлагдсан тоогоор Хятадыг гүйцлээ

2020 оны 3 сарын 27

Arslan.mn

Өчигдрийн байдлаар АНУ-д илэрсэн коронавирусийн халдварын тоо 82,404 хүрсэн нь үзүүлэлт нь халдварын анхны голомт болсон Хятад улсыг гүйцэж, дэлхийд тэргүүлэх муу үзүүлэлт боллоо.

АНУ-д өчигдрийн байдлаар COVID-19 өвчний улмаас нас барсан хүний тоо 1,100 гарсан байна.

Сүүлийн тоо баримтаас үзвэл Хятад улсад илэрсэн халдварын нийт тоо 81,782, Итали улсад илэрсэн нийт тоо 80,589 хүрсэн байна.

Нөхцөл байдал эрчимтэй муудаж байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын дундаас эхлэн Америкчуудыг хөл хорионы дэглэмээс гаргаж, ажилд нь оруулах хүсэлтэйгээ илэрхийлсээр байгаа юм.

Трамп өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр илэрсэн халдварын тоо нь Хятадынхыг давсан тухай сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хятадад яг хэдэн хүн халдвар авсныг та нар мэдэхгүй байгаа шүү дээ” гэж  тайлбарлажээ.

Дараа нь тэр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй Пүрэв гарагийн орой утсаар ярих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. 

Одоогийн байдлаар АНУ-ын 21 муж коронавирусийн тархалтыг сааруулах зорилгоор иргэдээ хөл хорионы дэглэмд шилжүүлээд байгаа юм.

Эх сурвалж:  BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
615325
3 эможи
keyboard_arrow_up