COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Испани улсад 24 цагийн дотор 738 өвчтөн нас барж, нийт эндэгдлийн тоогоор Хятадыг гүйцлээ

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Испани улсад өчигдөр 24 цагийн дотор 738 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 3,434 хүрсэн байна. Ингэснээр тус улс нийт эндэгдлийн тоогоор Хятад улсыг ардаа орхиж, зөвхөн Италийн дараа орж байгаа юм.

Үхлийн аюултай вирусийн тархалтыг зогсоохын тулд Испани улсын иргэд 11 дэх өдрөө хөл хорионы дэглэмд байгаа юм.

“Шадар сайд Кармен Калвогийн коронавирусний шинжилгээ 'эерэг' буюу халдвартай гарсан” гэж Испанийн Засгийн газар мэдээлжээ. Түүнд амьсгалын замын өвчний шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд өнгөрсөн ням гарагт эмнэлэгт хүргэгджээ.

Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 47,610 хүрсэн нь Хятад, Итали, АНУ-ын дараа дэлхийд дөрөвт бичигдэх муу үзүүлэлт болж байна.

Парламентын гишүүд улсын хэмжээнд зарласан онцгой байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 11 хүртэл хоёр долоо хоногоор сунгах талаар санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Уг дүрмийн дагуу хүмүүсийг үндсэн хэрэглээний болон эмийн бүтээгдэхүүн худалдан авах, ажилдаа явахаас бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглож байгаа ажээ.

Харин Европ тивийн коронавирусийн тархалтын хамгийн том төв болоод байгаа Итали улсад өчигдөр 683 өвчтөн нас барж, 5,210 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.

Тус улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан шинэ халдварын өсөлтийн хувь буурсан нь 14 хоног орчим үргэлжилж байгаа хөл хорионы дэглэмийн үр дүн гарч байж магадгүй гэсэн найдлага төрүүлээд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
angry an post
615279
8 эможи
keyboard_arrow_up