COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

Их Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй нэгдүгээр хүн болох Уэльсийн ханхүү Чарльз коронавирусийн халдвар авсан тухай Кларенс ордны захиргаа саяхан мэдээллээ.

71 настай хунтайжийн шинжилгээний хариу эерэг гарсан болохыг ордны зүгээс баталсан байна. Уэльсийн хунтайж одоогоор биеийн байдал нь хэвийн, бага зэргийн шинж тэмдэг илэрч байгаа тухай мэдээлжээ.

Харин түүний гэргий Корнуоллын ахайтан Камилла Паркерийн шинжилгээ харин сөрөг буюу халдваргүй  гарчээ.

Чарльз, Камилла нар Шотландын Балмораль хотод байрлах харшид өөрсдийгөө тусгаарлаж байгаа бөгөөд  хэнээс халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
615272
2 эможи
keyboard_arrow_up