COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 378,000 ​​​​давж, 16,496 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 24

Arslan.mn

2020.03.24-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо: 378,741
Нас барсан хүний тоо: 16,496
Эдгэсэн хүний тоо: 101,608 

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 378,741, нас барсан хүний тоо 16,496 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 101,608  гэж мэдээлжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали улсад  нийт 4,789 шинэ тохиолдол илэрчээ. Ням гарагт энэ тоо 5,560, Бямба гарагт 6,557 байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн Баасан, Пүрэв гарагуудад ч үүнээс олон халдварын тохиолдол илэрч байжээ. Энэ нь тус улсад илэрсэн коронавирусийн халдварын тоо сүүлийн таван өдрийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Харин Даваа гарагт Их Британид 54 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 335 хүрсэн байна.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Испанид 462 хүн коронавирусийн халдвараар нас барсан нь тахлын дэгдэлт эхэлснээс хойш хамгийн өндөр тоо болж байна.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
615180
2 эможи
keyboard_arrow_up