COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 244,000 ​​​​давж, 10,033 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 20

Arslan.mn

2020.03.19-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо: 244,973
Нас барсан хүний тоо: 10,033
Эдгэсэн хүний тоо: 87,408

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд 244,973, нас барсан хүний тоо 10,033 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 87,408 гэж мэдээлжээ.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Итали улсад шинэ коронавирусийн халдварын улмаас 427 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 3,406 хүрсэн юм. Энэ үзүүлэлтээрээ Итали улс Хятадыг гүйцэж, дэлхийд хамгийн олон эндэгдэлтэй орон болж байна.

Харин Европ дахь тахлын дараагийн том голомт болсон Испани улсад өчигдөр 209 хүн нас барж, нийт эндэгдэл нь 767 хүрчээ. Өчигдрийн байдлаар энэ улсад нийт халдвар авсан хүний тоо 17,147 хүрсэн нь өмнөх өдрөөсөө 25 хувиар өссөн үзүүлэлт юм.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
1
angry an post
615057
5 эможи
keyboard_arrow_up