COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Өчигдөр Ухань хотод анх удаа коронавирусийн халдвар ИЛРЭЭГҮЙ байна

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд БНХАУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 8-аар нэмэгдсэн бол халдвар авсан 819 хүн эдгэрчээ. Тус улсад коронавирусээр халдварласан хүний тоо 34-өөр нэмэгдсэн хэдий ч халдварын голомт болсон Ухань хотод өчигдөр анх удаа ганц ч халдварын тохиолдол илрээгүй тухай тус улсын эрх баригчид өнөөдөр мэдээлжээ.

БНХАУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 80.9 мянгад хүрснээс 70.4 мянга нь эдгэрч, 3245 хүн нас баржээ.

Сүүлд мэдээлснээр, тус улсад халдварын нас баралтын түвшин 4 хувьтай байна. Халдвар авсан нийт хүний 87 хувь нь эдгэрчээ. 

Бээжин хотод халдвар авсан хүний тоо 92 байгаа бол Хэйлунзян мужид 7, Хайнанд 1 тохиолдол тус бүр бүртгэгджээ. 

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615023
8 эможи
keyboard_arrow_up