COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын конгрессийн гишүүдээс коронавирусийн анхны халдвар тээгч илэрлээ

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

АНУ-ын Конгрессын гишүүн Марио Диас-Баларта шинэ коронавирусийн халдвар авсан тус улсын хууль тогтоох байгууллагын анхны гишүүн болжээ.

Цагаан ордны мэдээлснээр "Бямба гаргийн орой Конгрессын гишүүн Диас-Балартад халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Хэсэг хугацааны өмнө түүнд COVID-19-ийн халдвар авсан гэдгийг мэдэгдсэн” гэж хэлжээ. 

Миний бие харьцангуй дээрдэж байна” гэж Диас-Баларт “Twitter” хуудсандаа бичээд хүн бүрт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалжээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын конгрессийн 14 гишүүн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглээд тусгаарлагдах арга хэмжээ аваад байна.

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний 7700 давж, 118 хүн нас баржээ.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615014
0 эможи

keyboard_arrow_up