COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 182,000 ​​​​давж, 7,157 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 17

Arslan.mn

2020.03.17-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо: 182,438
Нас барсан хүний тоо: 7,157
Эдгэсэн хүний тоо: 79,211

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд  182,438 , нас барсан хүний тоо 7,157 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 79,211гэж мэдээлжээ.

Шинэ коронавирусийн дэгдэлтээс сэргийлэх ажлын хүрээнд өчигдөр дэлхийн зарим улс орнууд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийджээ. Үүнд:

  • Канадын ерөнхий сайд Жастин Трюдо улсынхаа хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрээ өчигдөр танилцуулсан байна.
  • Европын Коммисс Covid-19 вирусийн тархалтаас сэргийлэх үүднээс гишүүн орнуудынхаа газар нутагт нэг сарын турш гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх төлөвлөгөө боловсруулснаа танилцуулсан байна. Уг шийдвэрийг өнөөдөр Европын Холбооны гишүүн улсууд хэлэлцэж, олонх нь дэмжвэл ажил хэрэг болох юм.
  • ОХУ-ын засгийн газар түр хугацаанд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болсноо бас зарлажээ.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614914
0 эможи
keyboard_arrow_up