COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: БНСУ-д халдварын 74 шинэ тохиолдол бүртгэгджээ

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

БНСУ-д өнгөрсөн ням гарагт коронавирусний халдварын 74 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 8236 болжээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо хоёр хоног дараалан хоёр оронтой тоонд хүрч буурсан бөгөөд бямба гарагт 76 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Ням гаргийн байдлаар нийт 75 хүн нас барсны дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байжээ.

Шинээр бүртгэгдсэн 74 тохиолдлын 35 нь Дэгүд, долоо нь Умард Гёнсан мужид бүртгэгдсэн бөгөөд ням гаргийн оройны байдлаар Дэгүд 6066, Умард Гёнсанд 1164 тохиолдол илэрчээ. Мөн шинэ тохиолдлуудын 20 нь Гёнги мужид бүртгэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614885
1 эможи

keyboard_arrow_up