COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Казахстанд халдвар тээгчийн тоо 6-д хүрсэн байна

2020 оны 3 сарын 15

Arslan.mn

Өчигдөр буюу Бямба гарагт Казахстан улсад Covid-19 халдварын хоёр шинэ тохиолдол нэмэгдсэнээр нийт халдвар тээгчийн тоо 6-д хүрсэн байна.

Баасан гарагт тус улс Германаас ирсэн зорчигчдоос анхны хоёр тохиолдол илэрснийг зарлаж байсан бол удалгүй Италиас ирсэн зорчигчдоос дахин хоёр тохиолдол илэрч, нийт халдварын тоог дөрөв болгоод байв.

Сүүлийн хоёр тохиолдлын нэг нь Москва хотоос Алматыд нисэж ирсэн зорчигч байсан бол нөгөө нь Польшийн нийслэл Варшаваас нийслэл Нур-Султанд ирсэн зорчигч байжээ. Польшоос ирсэн эмэгтэй өмнө нь Германд очиж байсныг тогтоосон байна.

Казахстаны зургаан халдвар тээгчийн дөрөв нь тус улсын хамгийн том хот Алматыд, хоёр нь нийслэл Нур-Султан хотод тусгаарлагдан эмчлүүлж байгааг эрүүл мэндийн яам нь мэдээлжээ.

Одоогийн байдлаар 1,000 гаруй сэжигтнийг тусгаарлаж, 500 орчим хүнийг гэрийн хөл хорионд байлгаж байгаа аж.

Эх сурвалж: Казинформ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
1
confuse an post
angry an post
614830
7 эможи

keyboard_arrow_up