COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 114,000 ​​​​давж, 4,026 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

2020.03.10-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо: 114,416
Нас барсан хүний тоо: 4,026
Эдгэсэн хүний тоо: 64,081

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд   114,416 , нас барсан хүний тоо 4,026 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 64,081 гэж мэдээлжээ.

ОХУ-д коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 17-оос 20 болж нэмэгджээ. Шинээр бүртгэгдсэн 3 тохиолдол Москва хотоос илэрсэн бөгөөд халдвар авсан хүмүүс сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Италид зорчсон байжээ. 

Харин БНСУ-д даваа гарагт коронавирусний халдварын 131 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7513 болжээ. Тус улсад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нэг өдөрт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ байна.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614577
0 эможи

keyboard_arrow_up