COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Сүүлийн 24 цагийн хугацаанд БНСУ-д халдварын 367 шинэ тохиолдол илэрчээ

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

БНСУ-д “COVID-2019” халдварын 367 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7313-д хүрч, халдварын улмаас 50 хүн нас барсан тухай Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарлаж, бага болон дунд сургуулиудын сургалтыг 3 дугаар сарын 23 хүртэл хойшлуулсан юм.

Шинээр халдвар авсан тохиолдлуудын 294 нь Дэгу, 32 нь Умард Гёнсан, 12 нь Сөүл хот болон Кёнгидо мужаас илэрсэн байна.

Халдварын улмаас нас барсан 6 тохиолдол шинээр нэмэгдсэнээр, нийт нас барсан хүний тоо 50 болж нэмэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614532
1 эможи

keyboard_arrow_up