COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

101 настай хүн коронавирусын халдвар аваад долоохон хоногийн дотор эдгэжээ

2020 оны 3 сарын 07

Хятадад коронавирусын голомт болсон Ухань хотод 101 настай нэгэн хөгшин Covid-19-ийн халдвар аваад долоо хоногийн дотор эдгэжээ. Дай овогт энэ эрийг эмнэлгээс гаргасан аж.

Эмч нарын хэлснээр ноён Дай эмнэлгээс гарах үедээ эрч хүчтэй харагдаж байсан гэнэ. “Тэр 92 настай эхнэрийнхээ талаар байн байн ярьж байсан. Тэр гэр лүүгээ хурдан харьж, эхнэрээ асрахын тулд аль болох хурдан эдгэрэх хэрэгтэй гэж хэлсэн байсан” хэмээн Ли Лай эмч ярьжээ.

Тэрбээр 101 насны төрсөн өдрөө тэмдэглэснийхээ дараа коронавирус туссан байна.

Баасан гарагийн байдлаар Хятадад коронавирусын улмаас 30 хүн нас баржээ. Covid-19-ийн улмаас тус улсад нас барсан хүний тоо 9042 болсон байна. Үүнээс гадна дэлхий дахинаа коронавирусын халдвар авсан 50 мянга гаруй хүн эдгэрчээ.

Эх сурвалж: updown.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614488
2 эможи

Зочин
2020-03-07 14:27
keyboard_arrow_up