COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Япон улс хилээр нэвтэрсэн иргэдийг 14 хоног хөл хорионд байлгах шийдвэр гаргажээ

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

Япон Улсын Засгийн газар шинэ коронавирусийн халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Онц байдал зарлах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг 10-ны өдөр Парламентдаа өргөн барьж, улмаар 13-ны өдөр соёрхон батлуулахаар ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газрын коронавирусийн асуудлаарх Ажлын хэсгийн 3 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас хил гаалийн хяналтыг бэхжүүлэх чиглэлд БНХАУ, БНСУ-аас Япон Улсад зорчих иргэдийг зөвхөн Нарита болон Кансай олон улсын нисэх онгоцны буудлаар хүлээн авах, Японы хилээр нэвтэрсний дараа хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд байлгах, мөн Японд олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байхыг уриалах зэрэг арга хэмжээ авч ажиллахаар тогтжээ.

Эдгээр арга хэмжээг энэ сарын 9-ний өдрөөс сарын сүүл хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх аж.

Мөн энэ сарын 7-ны 00:00 цагаас эхлэн БНСУ болон Ираны зарим мужаас Японд зорчих иргэдэд хилийн хориг тогтоох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614475
1 эможи

keyboard_arrow_up