COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Халдварласан хүний тоо 98,000 ​​​​давж, 3,356 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

2020.03.05-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо:98,088
Нас барсан хүний тоо: 3,356
Эдгэсэн хүний тоо: 54,170

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд   98,088 , нас барсан хүний тоо 3,356 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 54,170 гэж мэдээлжээ.

Иранд пүрэв гарагт уг халдварын 591 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 3513 болж, нас барсан хүний тоо 15-аар нэмэгдэж 107-д хүрчээ. 

Харин өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-д коронавирусийн халдвараар 12 дахь өвчтөн нь нас баржээ. Сүүлд нас барсан өвчтөн нь тус улсын тархалтын төв цэг болоод байгаа Вашингтон мужийн Кинг дүүрэгт бүртгэгдсэн байна.

Мөн өчигдөр бас Их Британи улсад Covid-19 вирусийн халдвараар анхны өвчтөн нь нас барж, халдварын тоо 25-аар нэмэгдэж, 115-д хүрсэн байна.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
614440
2 эможи

keyboard_arrow_up