COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЖАГСААЛТ: “YouTube”-н бүх цаг үеийн хамгийн алдартай 7 БИЧЛЭГ

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Америкийн “Newsweek” сонин “YouTube” платформ үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан тус платформын бүх цаг үеийн хамгийн алдартай 7 бичлэгийг жагсаажээ.

Тухайлбал, “Nike” компанийн байршуулсан Бразилын шигшээ багийн хөлбөмбөгчин Роналдиньогийн сургуулилтын бичлэг тус хуудаст хамгийн их үзэлттэй бичлэг байжээ. 

2006-2007 онуудад Охайо муж улсын бүжигчин Жадсон Лайплигийн хийсэн “The Evolution of Dance” нэртэй 6 минутын бичлэг дээд амжилт тогтоож байжээ.

2008 онд Канадын дуучин Аврил Лавины “Girlfriend” дууны клип хамгийн алдартай байжээ. 2007 оны эхээр цацагдаж байсан тус дууны клипний үзэлтийн тоо 2008 оны 7 дугаар сард дээд цэгтээ хүрч, 2009 он хүртэл амжилтаа хадгалсаар байжээ

Мөн Их Британийн нэгэн хүү Чарли ах Гарригийн хурууг хазсан бичлэг үзэлтийн тоогоор тэргүүлсэн байна. 

Жагсаалтад мөн дуучин Жастин Биберийн “Baby” дууны клип

 БНСУ-ын дуучин “Psy”-н “Gangnam Style”

Дуучин Луис Фонси, Дэдди Янки нарын “Despacito” дуунуудын клипүүд багтжээ. 2017 оны 1 дүгээр сарын 12-нд тавигдсан “Despacito” дууны клип нийт 6.6 тэрбум үзэлттэй байжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613837
0 эможи

Зочин
2020-02-17 20:19
keyboard_arrow_up