COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хубэй мужид хөл хорионы ХАТУУ ДЭГЛЭМ хэрэгжиж эхэлжээ

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Хоёрдугаар сарын 16-ны албан ёсны тоо баримтаас үзвэл, Covid 19 вирусийн голомт болох Хубэй мужид 100 хүн нас баржээ. 

Ихэнх шинэ тохиолдол, нас баралт Хубэй мужийн төв Ухань хотод гарч байгаа тул эрх баригчид энэ бүс нутагт хорио цээрийн дэглэмээ чангатгаж эхэллээ.

Өөрөөр хэлбэл иргэдийг гэрт нь бүрэн хорих арга хэмжээ хэрэгжиж эхэлжээ.

Тухайлбал, ням гарагаас эхлэн бүс нутгийн 60 сая иргэнийг яаралтай нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд гэрээсээ гарахыг хоригложээ.

Түүнчлэн нэг өрхөөс нэг л хүн гурав хоног тутамд гэрээсээ гарч хоол хүнс шаардлагатай зүйл авч болно.

Орон сууцны хорооллоос гадагш нэвтрэх ганц хаалгыг эрүүл ахуй, цагдаагийн хяналт дор нээлттэй байлгах бөгөөд зочид буудал, хүнсний дэлгүүр, эмнэлгийн үйлчилгээнээс бусад бүх үйлчилгээний газруудыг хаалаа.

Хөл хорионы хатуу дэглэм хэр удаан үргэлжлэх тухай мэдээлээгүй байна.

Эх сурвалж: scmp.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
613813
4 эможи

Зочин
2020-02-17 23:24
aimaar yum
keyboard_arrow_up